“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫГ МОTV-ТЭЙ ХАМТ ҮЗЭЭРЭЙ
MoTv-ийн хэрэглэгчид “ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫГ Монгол улсын өнцөг булан бүрт үзэх боломжтой. Олимпын наадмыг Монгол улсын нутаг дэвсгэрт шууд дамжуулалтын эрхтэй холбоотойгоор “Central” телевизээс ирсэн хүсэлтийн дагуу 2024 оны 07-р сарын 25-ны өдрөөс 08-р сарын 12-ны өдрийг хүртэл MOTV хэрэглэгчид “Central” сувгийг гадаад улсаас үзэхийг түр хязгаарлах юм. Мөн “Premier sports 1, 2, 3, 4, 5”-аар гарах олимпын шууд дамжуулалтыг албан ёсны холбогдох гэрээний дагуу 2024 оны 7-р сарын 16-аас 9-р сарын 08-ийг хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд гаргана. Хэрэглэгч та МоТВ апп-ыг Motv.mn сайт, гар утас, таблет, ухаалаг телевиз, суурин компьютер, notebook ашиглан өөрийн хүссэн кино контент, хязгаарлалтаас бусад телевизийн сувгуудаа үзэхээс гадна долоо хоног ухраах, зогсоох, нөхөж үзэх бүрэн боломжтой.